Хөдөлмөрийн сайдын нэрэмжит “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шагнал гардуулах ёслол боллоо

     20160122_101823      Хөдөлмөрийн сайдын нэрэмжит “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шагнал гардуулах ёслол “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх төвд боллоо.

    Эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр санаачилгатай ажилладаг, үйлдвэрлэлийн ослоос ажилчдаа бүрэн хамгаалж чаддаг байгууллага аж ахуйн нэгжийг шалгаруулан Хөдөлмөрийн сайдын нэрэмжит шагнал олгодог энэхүү арга хэмжээ тав дахь жилдээ болж буй юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ шалгуурыг нийтдээ 45 байгууллага хангаж шагналын эзэд болсон бөгөөд энэ удаа   том аж ахуйн нэгжийн ангилалд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Хасу мегаватт”,  “Сүү” ХХК, дүнд   аж ахуйн нэгжийн ангилалд  “Шар нарст”, “Тэргүүн саруул зам” ХХК, Төв аймгийн Баянчандмань дахь МСҮТ шалгарчээ. Харин жижиг аж ахуйн нэгжийн ангилалд “Максам эксплозивс” ХХК, “МТ сайн шанд” ХХК-ийн Чойр дахь салбар тодорсон байна.

20160122_102950

20160122_105737

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>