“ХӨДӨЛМӨР ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ” ӨДӨРЛӨГ

      2016 оны 02-р сарын 26 ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс   2016 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх,  төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах  “ХӨДӨЛМӨР ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ “  өдөрлөгийг  “Соёмбо” кино театрын их танхимд  зохион байгууллаа.

DSC_0875

“Хөдөлмөр хөгжлийн хөтөч” нэгдсэн арга хэмжээнд  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн  газрын гишүүн,  Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан,  Хөдөлмөрийн сайдын зөвлөх С.Тэгшжаргал,  Хөдөлмөрийн яамны хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга А.Халиунаа, Хөдөлмөрийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээдотоод аудитын газрын дарга Б.Баянмөнх,  Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаа , Сонгинохайрхан дүүргийн  Засаг дарга М.Чинболд,  Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, Сонгинохайрхан дүүргийн  Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баярмагнай, Сонгинохайрхан дүүргийн Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Ууганбаатар, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Чинбат, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Ганзориг нар  болон хороодын Засаг дарга нар, Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагчид  зэрэг төр, захиргааны байгууллагын албан хаагчид, ЕБСургуулийн нийгмийн ажилтнууд, иргэд хүрэлцэн ирж оролцлоо.

DSC_0852

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлийн 2015 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан 2016 онд хэрэгжүүлэх  төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж иргэдэд хүртээмжтэй ил тод байдлыг хангах, хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг нээлттэй сурталчилж төсөл, хөтөлбөрт хамрагдах иргэдийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн энэхүү арга хэмжээнд  СХД-ийн 32 хорооны 900 гаруй иргэн  оролцож хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч үйлчлүүллээ.DSC_1063

Арга хэмжээний үеэр:

2015 онд хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт хамрагдаж, үйл ажиллагаагаа өргөтгөн шинээр ажлын байр бий болгож, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж амжилттай ажиллаж байгаа иргэдийн төлөөлөлд дүүргийн Засаг даргын шагнал болон, хөнгөлөлттэй зээлийн батламж гардуулав.

DSC_0928

2016 онд хэрэгжүүлэх

    – Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр

     - Хөдөлмөр эрхлэлтийг ур чадвар олгох , ажлын байрыг дэмжих хөтөлбөр

     - Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

     - Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр

     - Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр

     - Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөр

     - Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төслийг тус тус  танилцуулж, иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд       зуучлах, төсөл хөтөлбөрийн талаар ганцаарчилсан зөвлөгөө  өгөх,  хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх  үйлчилгээ үзүүллээ.

 “Хөдөлмөр хөгжлийн хөтөч” өдөрлөг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд иргэд өргөнөөр хамрагдах, үйлчлүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх идэвхжил нэмэгдэх,  2016 онд дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнд эерэг нөлөө үзүүлэхүйц томоохон  арга хэмжээ болж өндөрлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>