“МИЛЛ ХАУС”ХХК НЬ АЖИЛЧДЫНХАА ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙД АНХААРЧ БАЙНА

     2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс “МИЛЛ ХАУС”ХХК-ын үйлдвэрийн 41 ажилчдад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг сурталчлах, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах, ХАБЭА-н соёлыг ажлын байранд нэвтрүүлэхэд нь дэмжлэг болох зорилготойгоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт” зохион байгууллав.
Энэхүү сургалтыг хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтэн Ч. Энххорол, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэгч Я.Марууш багш, тус компанийн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан М.Энхманлай нар чиглүүлэн явууллаа.
Сургалт агуулга нь
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль
-  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм
-  Аюулгүй ажиллагааны зөв болон буруу хандлагууд
-  ХАБЭА-н зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах
-  Цалин хөлсийг хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулах, урамшуулалын сан бий болгох
-  Хөдөлмөрийн маргаан таслах комисс, хөдөлмөрийн арбитр, маргаан зохицуулах зуучлагчийг бэлтгэх
-  Хөдөлмөрийн норм, норматив тогтоох аргачлал, ажлын байрыг үнэлэх, зэрэглэх гэсэн чиглэлүүдтэй байв
ХАБЭА-н хууль, дүрэм журмын талаар шинэ мэдлэг мэдээллийг өгч, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахад нь дэмжлэг болсон үр дүнтэй сургалт болж өндөрлөв.

АЖИЛТАН ТА ДАРААХ ҮҮРЭГТЭЙ

diagram

20160317_170741 20160317_170729 12784267_1748978555334985_1407788006_n 11099938_985794141513317_1149712667_n 12443102_985793341513397_1175222693_nЦЦЦ 12721969_985793374846727_907624922_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>