2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн 2, 26-р хороодод “Хөдөлгөөнт бирж” зохион байгууллаа.

СХД-ийн Хөдөлмөрийн хэлтсээсдүүргийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх,иргэдийг байнгын ажлын байртай болгох, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2016 онд шинэчлэгдэн батлагдсан төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах,  хамрагдах иргэдийг нэмэгдүүлэн ажилгүйдлийг бууруулах зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн 2, 26-р хороодод “Хөдөлгөөнт бирж” зохион байгууллаа.

           Тус өдөрлөгт Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Д.Жаргалмаа, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ш.Гансүрэн, Ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн О.Цэрэнлхам, 2, 26-р хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ганболд, Ж.Заяа нар оролцож ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэдийг хүлээн авч ажлын байранд зуучлан брошур, гарын авлага, тараах материал тараан хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан, зарим арга хэмжээнд хамрагдах иргэдийг бүртгэн нийт 90 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлэн ажилласан. 20160408_155716 20160408_145536 20160408_145211 20160408_145147 20160408_113612 20160408_113530

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>