“Тесо” корпорацитай хамтран “НЭН ТЭРГҮҮНД ХАБЭА” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс 2016 оны 04-р сарын 13 ны өдөр “Тесо” корпорацитай хамтран  “НЭН ТЭРГҮҮНД ХАБЭА” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд тус байгууллагын үйлдвэрийн 80 гаруй ажиллагсад болон  “Мах импекс” ХК, “Алтан тариа” ХК, “Сүү” ХК,  “Дүрт баялаг” ХХК, “МКҮ” ХХК, “Түшиглэн” эмийн үйлдвэр, “МЖЛ акуа” /цэвэр усны үйлдвэрлэл/  зэрэг дүүргийн томоохон аж ахуй нэгж байгууллагуудын ХАБЭА  асуудал хариуцсан ажилтнууд хамрагдлаа.

Сургалтанд  Хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б. Нарангарав, Ж. Алтантуяа, НМХГ-ийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Цэцэгбадам, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн хөдөлмөрийн эрүүл ахуйч Г. Болортуяа, Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны мэргэжилтэн Ш.Бэхбат, “Ухаалаг шийдэл нийгмийн хөгжлийн хүрээлэн” ТББ-ийн Захирал П.Эрдэнэтулга нар оролцож  “ХАБЭА-н хууль, бодлого хэрэгжилт”, “хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх оновчтой аргууд”,  “хувь хүний хандлагыг эерэгжүүлэх нь”,  “хөдөлмөрийн нөхцлийн эрсдэлт хүчин зүйлс түүнээс урьдчилан сэргийлэх”  зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд  илтгэл тавилаа .

Энэхүү сургалт нь  ажилтан албан хаагчдын ХАБЭА-н хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, харилцаа хандлагыг эерэгжүүлж ХАБЭА-н соёлыг хэвшүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийгдээшүүлэх, үйдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй сургалт боллоо.12993556_1093980293957992_6368157638164006778_n 12994583_1093980257291329_2407188735837228944_n 13015528_1093980570624631_8451850362584667489_n 20160413_114419 20160413_132732

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>