“ Миний мэргэжил миний ирээдүй “ сэдэвт зөвлөгөө мэдээллийн арга хэмжээ зохион байгуулав

 Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлийн 2015 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан “ Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох , зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөр” –ийн арга хэмжээг олон нийтэд сурталчлан таниулах , ажил мэргэжлийн чиг баримжаа олгох , мэргэжлээ сонгох талаар ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид болон багш , эцэг , эхчүүдэд мэдээлэл зөвлөгөө өгөхөд зориулагдсан “ Миний сонгосон мэргэжил миний ирээдүй “ сэдэвт зөвлөгөө мэдээллийн арга хэмжээг СХД-ийн Хөдөлмөрийн хэлтэс нь  2016 оны 4 дугаар сар 16 ны өдөр  СХД-ийн алслагдсан хороо болох 21-р хороонд байрлах ерөнхий боловсролын 121-р дунд сургууль дээр зохион байгууллаа.

DSC_0130

 СХД-ийн алслагдсан бүсэд байрлах сургуулийн  сурагчид болон эцэг эхчүүд , багш , сурган хүмүүжүүлэгч нар  байршлаасаа шалтгаалан тэр бүр мэдээлэл хүртэх боломж хязгаарлагдмал байдаг тул нь  тэдэнд сургууль дээр нь очиж мэдээлэл , зөвлөгөө өгөх цогц арга хэмжээ зохион байгуулж бөгөөд энэ удаагийн арга хэмжээ түүний нэг хэсэг юм.

нэ арга хэмжээ нь цаашид СХД-ийн 21-р хороо Жаргалант тосгонд байрлах 74-р сургууль, болон 123 , 124, шинээр байгуулагдсан 129-р сургууль дээр зохион байгуулагдах юм.

Энэ удаагийн арга хэмжээнд СХД-ийн хөдөлмөрийн хэлстийн мэргэжилтэнүүд, ерөнхий боловсролын 121-р сургуулийн захирал Б. Оюунцэцэг,  тус сургуулийн багш нар ,эцэг эхийн төлөөлөл, төгсөх ангийн сурагчид зэрэг нийт 50 орчим иргэн оролцож бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл хүртлээ.

Арга хэмжээний үеэр СХД-ийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэшсэн зөвлөх Ш. Гансүрэн “ Мэргэжил бидний ирээдүй “ сэдвээр төгсөх ангийн сурагчдын дунд илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Мөн тус сургуулийн багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон бүлгийн уулзалт зохион байгуулж ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгч, тараах материал воршур тараалаа.

Мэргэжлээзөвсонгохньирээдүйнамьдралынбаталгаабөгөөдмэргэжлээсонгохшийдвэргаргахньзөвхөнхүүхдийнасуудалбишбөгөөд  энэасуудалдэцэг ,эх  , багшсурганхүмүүжүүлэгчнарчхариуцлагатайхандажхамтыншийдвэртхүрэхньзөвсонголтболохюм.

Иймээсэнэудаагийнаргахэмжээнь   сурагчидтөдийгүйтэднийэцэгэх , багшнарт  ажилмэргэжлийнталаарзөвойлголт  өгөхөөр  сурагч , эцэгэх , багшнарыгбүхэлдньцогцоорньхамарчбайгааньэнэаргахэмжээнийбаснэгонцлогталюм.

 Арга хэмжээний үеэр нийт  50 орчим иргэд оролцсон бөгөөд оролцогчдод зориулан тус сургуулийн авьяаслаг сурагчид урлагын тоглолтоор бэлэг барилаа.

Тус арга хэмжээ зохион байгуулагдсанаар ЕБС-ын  ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид болон тэдний эцэг эх , асран хамгаалагч , сурган хүмүүжүүлэгч нар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээнд хамрагдаж   хамрагдсан бүлгүүд  мэргэжлийн ангилал , ажил мэргэжилд шаардагдах нийтлэг ур чадвар , мэргэжлээ сонгоход хийх  алхамуудтай танилцаж  , мэргэжил сонгоход гардаг түгээмэл алдаануудаас сэргийлэх мэдлэгтэй болсоноор   ирээдүйн мэргэжлээ зөв сонгох шийдвэр гаргахад нь эерэгээр нөлөөлсөн ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.

DSC_0151

Тус  сургуулийн захирал хэлэхдээ уг тосгон нь улаанбаатар хотоос алслагдсан, ажлын байр үүсэх боломж хомс,  тосгоны ард иргэд нь мэдээллээс хол байдаг тосгоны  сургууль дээр нь мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээ ирж зохион байгуулагдаж байгаа нь маш хэрэгтэй зүйл болж байгааг дурьдаж  нь цаашид сургуулийн нийт эцэг эхийг хамруулсан зөвлөгөө мэдээлэл хүргэх арга хэмжээ зохион байгуулж өгөхийг хөдөлмөрийн хэлтсийн удирдлагуудад уламжлаж өгөхийг хүслээ .

DSC_0122

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>