Мэндчилгээ

 DSC_07091       Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн цахим хуудсанд зочилж буй эрхэм танд энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилж байна.

            Монгол улсын Засгийн газрын томоохон цогц бодлогуудын нэг “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, хөдөлмөрлөх таатай орчин, хөдөлмөрийн зах зээл дэх тэгш боломжийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар дүүргийн хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажилтай орлоготой болгоход бидний үйл ажиллагааны гол зорилго, чиглэл оршиж байна.

                Сонгинохайрхан дүүргийн Иргэн бүр ажилтай, Айл өрх бүр аз жаргалтай, сайн, сайхан амьдрахын ерөөлийг хамт олныхоо өмнөөс дэвшүүлж, ажил хөдөлмөр, хөгжил цэцэглэлтийн өндөр амжилт хүсье.