Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ

  1. Ажлын байранд зуучлах үйлчилгээ

Ажил хайгч болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг ажил олгогчийн эрэлт хэрэгцээг үндэслэн ажилд зуучлах үйлчилгээг үзүүлнэ.

  • ХЗЗ-2 маягт  /хэлтсээс авах/
  • Иргэний үнэмлэх /иргэний үнэмлэхний лавлагаа/ 
  1. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээ

Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээнд тодорхой ажил, мэргэжил, ажлын байрны талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх, ажил, мэргэжлээ сонгох болон хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдах нөхцөлийн талаар зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлнэ.

  • ХЗЗ-2а маягт  /хэлтсээс авах/
  • Иргэний үнэмлэх /иргэний үнэмлэхний лавлагаа/
  1. Ажлын шинэ байрны бүртгэлийн үйлчилгээ

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд шинээр ажлын байр бий болгосон төрийн болон төрийн бус хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байрыг бүртгэж хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийн санд бүртгэлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

  • ХЗЗ-1 маягт  /хэлтсээс авах/
  1. Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн иргэдэд тодорхойлолт олгох үйлчилгээ

Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авахаар эрх үүссэн иргэдийг бүртгэлжүүлж тодорхойлолт олгох үйлчилгээ үзүүлнэ.

  • ХЗЗ-2 маягт  /хэлтсээс авах/
  • Иргэний үнэмлэх /иргэний үнэмлэхний лавлагаа/
  • Ажлаас чөлөөлөгдсөн тушаал
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  1. Ажлын байрны захиалга өгөх үйлчилгээ

Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд хэрэгцээт ажлын байрныхаа захиалгыг өгч ажиллах хүч, хүний нөөцөө бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ

  • ХЗЗ-3 маягт
  • Утсаар холбогдож ажлын байрны захиалгаа өгч болно. Холбогдох утас: 94442618, 88570017, 96320114
  1. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахад санал өгөх үйлчилгээ

Аж  ахуйн нэгж байгууллагууд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахад дүүргийн хөдөлмөрийн хэлтсээс үйл ажиллагааг хянаж дээд байгууллагад санал өгөх үйлчилгээ үзүүлнэ.

  • Хөдөлмөрийн хэлтэст хандсан албан тоот
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тусгай зөвшөөрөл
  • Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгааг нотлох баримт
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн сарын тайлан