Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН

ХЭЛТСИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

/ХЭЛТСИЙН ДАРГЫН 2014 ОНЫ А/8 ДУГААР ТУШААЛ/

 НЭГ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

      Энэхүү хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн зорилго нь Хөдөлмөрийн хэлтсийн эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, сонгон шалгаруулах, бэлэн байгаа хүний нөөцийг үнэлэх, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох, түүнд хүрэхэд учирч болох эрсдлийг тооцоолж хөтөлбөр боловсруулах, гүйцэтгэлд суурилсан бүтээлч байдал, чадварлаг, тогтвор суурьшилтай боловсон хүчин бий болгохын тулд албан хаагчдын авъяас, чадварыг нээн илрүүлэх замаар төрийн албаны шинэтгэлийн бодлогод нийцүүлэн мэдлэг, ур чадвартай, мэргэшсэн хүний нөөцийг хөгжүүлэн бэхжүүлэх

ХОЁР. ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Батлагдсан орон тоо – 35, насны ангилалаар – 22 -25 насны 3, 26-30 насны 14, 31-35 насны 7, 36-40 насны 2, 41-50 насны 6, 50-55 насны 2, төрийн алба хаасан хугацаагаар – 1-5 жил 19, 6-10 жил 3, 15 жилээс дээш 6, боловсролын байдлаар – бүрэн дунд 2, бакалавр 29, дээд 5, магистр 2,

2.1 Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн эрх зүйн орчин

      Монгол Улсад  Төрийн албаны тухай хууль 1995 оноос эхлэн мөрдөгдөж уг хуулиар төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал түүнд тавигдах шаардлага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал,  төрийн алба хаах болзол, журмыг зааж төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааны талаар олон асуудлыг зохицуулж өгсөн байдаг. Тухайлбал: Монгол улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно”, Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13-т “төрийн байгууллагаас төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах ” гэж заасан байдаг.

      Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийн баримт бичиг”-ийн 4.3-т “Байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийн стратеги”-ийн ” Шинэтгэлийн дунд хугацаанд сонгон шалгаруулах үйл ажиллагааг ирээдүйд шаардагдах ажилтны орон тоо, ур чадвар, мэдлэг чадвар ба зардлыг тусгасан байгууллагын хүний нөөцийн төлөвлөгөөтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх болно.

      Хүний нөөцийн төлөвлөлт нь байгууллагын эрхэм зорилго, зорилтод үндэслэсэн байх болно. Байгууллагын бүтэц болон хөгжлийн стратеги нь хүний нөөцийн төлөвлөлтийн нэг хэсэг байх болно.”, “хүний нөөцийн удирдлагын загварын хүрээнд яам, агентлагийн  хүний нөөцийн удирдлагын ур чадварыг бэхжүүлэх, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалтны үндсэн мэдлэг чадварыг хөгжүүлэх, албан тушаалд сонгон томилох үйл явцыг боловсронгуй болгох шаардлагатай”, “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх буюу ашиглах яам, агентлагийн ажилтанд зориулсан тусгай сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ”, Хууль зүйн сайдын 2013 оны “Бүтэц орон тоо албан тушаалын ангилал, зэрэглэл, хөтөлбөр шинэчлэн батлах тухай” А/17 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад “… төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох, гадаад харилцааг хөгжүүлж байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах” гэж тус тус заасан нь энэхүү хүний нөөцийн бодлогын хөтөлбөрийг боловсруулах эрх зүйн үндэс болж байна.

ГУРАВ.ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТСИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

3.1. Хөдөлмөрийн хэлтсийн эрхэм зорилго

     Хөдөлмөрийн хэлтэс нь нутгийн захиргааны байгууллагыг хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөдөлмөрийн харилцааны асуудал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлогыг цаг үеэ олсон шуурхай, үнэн зөв бодлого, зөвлөгөө мэдээллээр хангах, нийгмийн эмзэг бүлэг, зорилтод бүлэг, ажилгүй иргэд, ажил олгогч байгууллагуудад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөдөлмөрийн харилцаа, жижиг дунд үйлдвэрийг дэмжих үйлчилгээг нийгэм, хамт олонд түшиглэсэн хэлбэрээр чанартай шуурхай үзүүлэхэд оршино.

 

3.2. Хөдөлмөрийн хэлтсийн зорилт

1.    Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах.

2.    Иргэдийг хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй ажлын болон мэргэжлийн зөвлөгөө, мэдээ мэдээллээр хангах.

3.    Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвар бүхий ажиллах хүчнийг бэлтгэх, шинээр мэргэжил эзэмшүүлэх, давтан сургах.

4.    Ажилгүй иргэдийг ажил хөдөлмөрт зуучлан оруулах тогтвортой ажлын байраар хангах.

5.    Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх.

  • Хувиараа болон хорших хөдөлмөр эрхлэх.
  • Өрхийн аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжих тэдэнд жижиг зээлийн сангаас зээл олгоход дэмжлэг үзүүлэх
  • Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих тэдэнд төрөөс үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэг тусламжийг хууль эрх зүйн хүрээнд зохион байгуулах.

6.    Хувиараа болон хоршиж хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулах.

7.    Зорилтот бүлэгрүү чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг үзүүлэх

8.    Хөдөлмөрийн харилцааг сайжруулах,нийгмийн түншлэлийн байгууллагуудтай хамтран ажиллах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөвлөгөө мэдээллээр хангах, сургалт сурталчилгааг хийх

9.    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үндэсний хөтөлбөрийн  хэрэгжилтийг зохион байгуулах, тухайн асуудлаар аж ахуйн нэгж, байгууллагыг нэгдсэн арга зүй мэргэжлийн удирдлагаар хангах.

  1. Хөдөлмөрлөх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх

ДӨРӨВ. ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТСИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА

4.1. Хөдөлмөрийн хэлтсийн хүний нөөцийн тэргүүлэх чиглэл

Хөдөлмөрийн хэлтсийн хүний нөөцийн удирдлага нь ОДОО БАЙГАА ХҮНИЙ НӨӨЦ, ИРЭЭДҮЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ-г гэсэн хүний нөөцийн бодлогыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана. Хүний нөөцийн тэргүүлэх чиглэл нь:

-       Хөдөлмөрийн хэлтсийн хэрэгцээ шаардлагыг оновчтой тодорхойлж, түүнд тулгуурлан хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, хүний нөөцийг бүрдүүлэх;

-       Хүний нөөцийн мэдээллийг удирдлагын шийдвэр гаргах хэрэгсэл болгох;

-       Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалт, хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, суралцагч байгууллага болох;

-       Карьер хөгжлийн болон цалин хөлс, шагнал, урамшууллын тогтолцоог ажлын бүтээмжийг дээшлүүлэх хөшүүрэг болгох;

-       Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хүний нөөцийн чадавхийг сайжруулах хэрэгсэл болгох.

4.2. Одоогийн нөхцөл бэлэн байгаа хүний нөөц

Хөдөлмөрийн сайдын “Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм,  бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” 2014 оны А/12 дугаар тушаалаар СХД-ийн хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоог баталсан. Энэхүү бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Хөдөлмөрийн хэлтэс нь 35 албан хаагчтайгаар Сонгинохайрхан дүүрэгт төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүргэн ажиллаж байна.
Хөдөлмөрийн хэлтэс нь төрийн бүртгэлийн үйлчилгээг иргэнд ойртуулан хүргэх зорилгоор дүүргийн 32 хороонд 16 хөдөлмөрийн мэргэжилтэнг томилон ажиллуулж байна.

 

Тав. ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТСИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН СТРАТЕГИ

5.1. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн нэгдүгээр зорилтын хүрээнд /Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах/

Монгол Улсад  Төрийн албаны тухай хууль 1995 оноос эхлэн мөрдөгдөж уг хуулиар төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал түүнд тавигдах  шаардлага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал,  төрийн алба хаах болзол, журмыг зааж төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааны талаар олон асуудлыг зохицуулж өгсөн байдаг. Тухайлбал Монгол улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно”, Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13-т “ төрийн байгууллагаас төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах ” гэж заасан байдаг. Хуулийн заалт болон тус байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлийн бодит хэрэгцээг үндэслэж тодорхой ажлыг зохион байгуулна.

Дээрх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-       Хөдөлмөрийн хэлтсийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж батлуулах;

-       Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр, хямд чанартай орон сууцанд тус байгууллагын албан хаагчдыг идэвхтэй хамруулах;

-       Албан хаагчдын цалин, хөлс урамшууллын системийг өрсөлдөх чадвартай болгох;

-       Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэдэнд бие бялдар гоо зүйн төлөвшил олгох чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэх;

-       Албан хаагчийн нийгмийн баталгааг хангах чиглэлээр хөрөнгө, нөөцийг тус газрын төсөвт жил бүр тусгуулан хэрэгжүүлж байх.

5.2. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хоёрдугаар зорилтын хүрээнд /Албан хаагчдыг сургалтаар хөгжүүлэх/

Хөдөлмөрийн хэлтэст ажиллагсдад албан үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чадварыг байнга, тасралтгүй эзэмшүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажил хариуцах чадварыг сайжруулах замаар Хөдөлмөрийн хэлтэс нь үйл ажиллагааны чадавхи сайтай төрийн албыг бүрдүүлж суралцагч байгууллага болох зорилгоор сургалтыг үе шаттайгаар явуулна.

Дээрх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-       Албан хаагчдын сургалтын хөтөлбөр боловсруулж, батлуулах;

-       Хорооны мэргэжилтэн бэлтгэх сургалтыг хэвшүүлэх, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах;

-       Мэдлэг, чадвар, зан үйлийн сургалтыг тухай бүр зохион байгуулах;

-       Төрийн албаны манлайлах чадварын сургалтыг зохион байгуулах;

-       Суралцагч байгууллага болох зорилт тавих;

5.3. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн гуравдугаар зорилтын хүрээнд /Удирдах албан хаагчийн манлайллын чадварыг хөгжүүлэх/

Манлайлал гэдэг нь хувь хүн тодорхой зорилгод хүрэхийн тулд бусдад нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа юм. Манлайлах үйл ажиллагаа гэдэг нь Төрийн байгууллагууд удирдлагын тодорхойлсон зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өөрийн удирдлагад байгаа хүмүүстэй нөлөөлөх явдал юм. Манлайлал болон баг бүрдүүлэх ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай. Удирдлагын зүгээс  байгууллагынхаа хэмжээнд стратегийн түвшинд бодож сэтгэх, бaйгууллагын дотоод болон гадаад орчны хүрээнд үр бүтээлтэй ажлын харилцааг буй болгох,  бусадтай нөлөө бүхий ажлын харилцаа тогтоох,  өөрийн биеэр үлгэрлэн өөрийгөө дайчлан, шударгаар ажиллах, үр дүнд хүрэх явдал нь манлайллын шинж юм.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ындагуу удирдах албан тушаалтныг илүү нээлттэй бөгөөд өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулж томилох нь удирдах албан тушаалын манлайллыг хангахад чухал ач холбогдолтой.

Дээрх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-    Удирдах албан тушаалтан нарыг төрийн албаны манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх сургалтанд тухай бүр хамруулж тасралтгүй байдлыг хангах;

5.4. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд /Албан хаагчдыг ажлын байранд сонгон шалгаруулах/

Хөдөлмөрийн хэлтэс нь Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц бүрдүүлэх журмын дагуу Төрийн захиргааны болон Төрийн үйлчилгээний албан хаагчийг сонгон шалгаруулж ажилд томилдог. Мөн ажлын зайлшгүй шаардлагаар Засгийн газрын 2003 оны “Тєсвийн байгууллагын зарим ажил їйлчилгээг гэрээгээр гїйцэтгэх тухай” 233 дугаар тогтоолын дагуу төрийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлж гэрээт албан хаагчдыг авч ажиллуулж байна.

Хөдөлмөрийн хэлтэст ажлын сул орон тоо гарсан тохиолдолд эхлээд байгууллагын дотоод албан хаагчдаас тус ажлын байранд тавигдах болзол шаардлагыг хангаж байгаа албан хаагчийг дэвшүүлнэ. Албан хаагч ажлын байранд дэвшин ажиллахын тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-       Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн биелүүлсэн;

-       Үр дүнгийн гэрээгээр сүүлийн жилүүдэд тогтмол “А” үнэлгээ авч байсан;

-       Ажлын цаг ашиглалт сайн баримталдаг;

-       Албан хаагчдыг хамарсан олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог;

-       Сахилгын шийтгэлгүй.

Дээрх шаардлагыг хангасан албан хаагчийг сул гарсан ажлын байранд дэвшүүлэн ажиллуулах тухай тухайн харъяалах нэгжийн саналыг үндэслэн Хэлтсийндарга шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл удирдлагын зөвлөлийн хурлаар тухайн асуудлыг хэлэлцүүлж болно.

Дээрх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-       Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалт бүрдүүлэх;

-       Удирдах болон төрийн жинхэнэ, төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тоог холбогдох журмын дагуу нийтэд мэдээлэх;

-       Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тус байгууллагын дотоод сүлжээгээр албан хаагчдад мэдээлдэг байх;

-       Ажлын байраа өөрчлөхөөр хүсэлт гаргасан албан хаагчдын судалгааг улирал, хагас, бүтэн жилээр нэгтгэж удирдлагад танилцуулдаг байх;

5.5. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн тавдугаар зорилтын хүрээнд /Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, ашиглах/

Хөдөлмөрийн хэлтсийн албан хаагчийн хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэн хүний нөөцийн мэдээллийн санг бий болгож өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглана.

Хөдөлмөрийн хэлтэс нь албан хаагчийн хувийн мэдээллийг багтаасан цаасан болон цахим гэсэн 2 төрлийн мэдээллийн сантай байна. Шинээр ажилд томилогдохоос эхлээд тухайн албан хаагч ажлаас чөлөөлөгдөх хүртэл бүх мэдээллийг багтаасан цаасан сан/хувийн хэрэг/-г эрхлэн хөтлөх бөгөөд тухай бүр мэдээллийг багтааж товёогжуулна. Албан хаагчийн хувийн хэргийг эрхлэн хөтлөхдөө холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллана. Улирал, хагас, бүтэн жил тутамд тус байгууллагад ажилд орохоор хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг холбогдох хүснэгтийн дагуу нэгтгэж гаргана. Жилийн эцэст ажилд орох хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг архивын нэгж болгон цагаан толгойн үсгийн  дарааллын дагуу дугаарлаж байгууллагын архивт хүлээлгэн өгнө.

Дээрх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-       Хөдөлмөрийн хэлтсийн албан хаагчийн хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмыг батлуулах;

-       Ажилд орох хүсэлт гаргасан иргэдийн мэдээлэл үүсгэх; /online болон цаасаар хүсэлтийг хүлээн авах/

-       Ажлын байр өөрчлөх хүсэлт гаргасан албан хаагчдын мэдээлэл үүсгэх;

-       Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сангийн нууцлалыг хангах;

-       Төрийн албаны зөвлөлд жил бүрийн 06, 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүний нөөцийн мэдээллийг хүргүүлдэг байх.

5.6. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн зургаадугаар зорилтын хүрээнд /Хүний нөөцийг эрсдэлийн удирдлагаар хангах/

Байгууллагын удирдлага нь зорилт, чиг үүргээ тасралтгүй хэрэгжүүлж чадах хүний нөөцийг төлөвлөж, ямар ч нөхцөл байдалд үүсч болох үр дагаврыг тооцсон, түүнийг байнгын бэлэн байдалд ашиглах магадлал, бодлоготой байна.

Дээрх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-       Хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийн талаар албан хаагчдад таниулах;

-       Байгууллагын зорилго, зорилт түүнд хүрэхэд учирч болох эрсдэл, тэр дундаа хүний нөөцийн эрсдэлийг тооцох;

-       Албан хаагчдыг сэлгэн, шилжүүлэн ажиллуулж ажлын байранд хөрвөх чадварыг бий болгох;

-       Холбогдох хууль, дүрэм,  журмын болон бусад сургалтыг тухай бүр зохион байгуулж албан хаагчдыг мэдээ, мэдээллээр хангах;

-       Албан хаагчдад чиглэсэн цалин нэмэгдэл, болон бусад эдийн засгийн хөшүүргийг дэмжих;

-       Албан хаагчдыг ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

-       Албан хаагчдыг мэргэшлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;

-       Ажил үүргийн давхардал, ажлын хэт их ачлааллыг оновчтой хувиарлах;

5.7. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн долоодугаар зорилтын хүрээнд

/Хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх/

Тус байгууллагын явагдаж байгаа бүхий л үйл ажиллагаа хүний хүчин зүйлээс хамаарч сайн, муу үр дагавартай байна. Иймээс тус байгууллагын хүний нөөцийн бодлогод гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллана. Ялангуяа хүний нөөцийн мэргэжилтэн нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулна. Энэ нь тус байгууллагын албан хаагчдын хөгжилд тодорхой үр дүнтэй байна.

Дээрх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-       Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс хүний нөөцийн удирдлага болон удирдах албан тушаалын манлайллын чиглэлээр холбогдох сургалтыг зохион байгуулж үр дүнд хүрэх;

-       Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хүний нөөцийн бодлого, зорилгын талаар судлах, харилцан туршлага, мэдээ, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах;

-       Олон улсын байгууллагаас хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлд мэргэшил арга зүйн дэмжлэг туслалцаа авах;

-       Хүний нөөцийн мэргэжилтэнг хүний нөөцийн чиглэлээр нарийн мэргэшүүлэх, холбогдох сургалтад хамруулах;

-       Гадаадын бусад орны төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, чиг хандлагыг судлах, харилцан туршлага солилцох.

5.8. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн наймдугаар зорилтын хүрээнд

/Албан хаагчдын cонирхол, чиг хандлагыг төлөвшүүлэх/

Тус байгууллагын албан хаагчдын ажилдаа идэвхи сонирхолтой байлгахын тулд тодорхой зохион байгуулалт бүхий бүлэг, баг, хэсгийг дэмжин ажиллана. Энэхүү бүлэг зохион байгуулалтын нэгж нь албан бус байх бөгөөд дараах төрлөөр үйл ажиллагаа явуулж болно.  Спортын, урлагийн, экологийн, залуучуудын, эрүүл мэндийн гэх мэт. Энэхүү бүлэг, нэгжид тус байгууллагад ажилладаг ямар ч түвшний албан хаагч хамрагдаж болох бөгөөд Хөдөлмөрийн хэлтсийн албан хаагчдын хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой байна. Шаардлагатай тохиолдолд энэхүү төрөлжсөн бүлэг нь тус байгууллагаас зохион байгуулах албан ёсны арга хэмжээг зохион байгуулж болно. Жишээ нь сагс, шатар болон спортын бусад тэмцээнийг спортын бүлэг, урлагийн наадам, шинэ жилийн урлагийн тоглолтыг урлагийн бүлэг гэх мэт.

Дээрх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-       Бүлэг зохион байгуулалтын нэгжийг бодлогоор дэмжих;

-       Хүмүүс хоорондын харилцааг дэмжих, харилцан ойлголцох нөхцөл байдлыг бүрдүүлэх, хамтын ажиллагааны дэвшилттэй арга барил, арга хэрэгсэл бий болгох, хэрэгжүүлэх;

5.9. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн есдүгээр зорилтын хүрээнд

/Хүний нөөцийн мэдээллийн ил тод байдлыг бүрдүүлэх/

Монгол Улсын Их Хурлын 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 411 дүгээр тогтоолоор баталсан “Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэж Хөдөлмөрийн хэлтсийн хүний нөөцийн мэдээллийг байгууллагын цахим хуудсаар болон бусад  хэлбэрээр нийтэд мэдээллэнэ.

Дээрх зорилтын хүрээнд дараах мэдээллийг ил тод байлгана.

-       Сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах;

-       Төрийн захиргааны албан хаагчийн болон Хөдөлмөрийн хэлтсийн ажилтны ёс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

-       Хүний нөөцийн стратеги, хөгжлийн хөтөлбөр түүний хэрэгжилтийг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

-       Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;

-       Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн чиглэлээр холбогдох мэдээ, мэдээллийг тухай бүр байршуулж шинэчлэх;

-       Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон ёс зүйн хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, хурлын төлөвлөгөө хурлаас гарсан шийдвэрийн хураангуйг тухай бүр мэдээлэх, шинэчлэх;

-       Хөдөлмөрийн хэлтсийн нийт албан хаагчдад хамаарсан болон хуульд заасан, нийтэд мэдээлэх боломжтой тушаалын тухай бүр байрлуулах, шинэчлэх;

-       Албан хаагч болон нийтэд хэрэгтэй мэдээллийг файл хэлбэрээр байршуулах /үүнд: төрийн албан хаагчийн анкет, ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, үр дүнгийн гэрээний загвар гэх мэт/

-       хууль тогтоомжид заасан бусад мэдээллийг мэдээлэх

5.2. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн үр дүн

Хөдөлмөрийн хэлтэс нь хүний нөөцийн нэгдсэн бодлого, төлөвлөлтэй явж ирснээр дараах үр дүн гарахаар тооцоолж байна. Үүнд:

-       Хүний нөөцийн удирдлага, удирдах албан хаагчийн манлайлах чадвар дээшилж, төлөвшинө.

-       Албан хаагчдын дунд хамт олонч уур амьсгал, нэгэн зорилго чиглэлд чиглэсэн бүтээлч хандлага бий болно.

-       Албан хаагчдын ажилдаа хандах хандлага сайжирч холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт хангагдана.

-       Хүний нөөцийн гадаад хамтын ажиллагаа өргөжинө.

-       Хүний нөөцийн хувиарлалт сайжирч боловсон хүчний мэргэшсэн байдал хангагдана.

-       Албан хаагчдын мэдлэг, ур чадвар дээшилнэ.

-       Төрийн албаны тухай хуулинд заасан албан хаагчийн нийгмийн баталгаа хангагдана.

-       Албан хаагчийн мэдээллийн нэгдсэн сан бүхий бааз бүрдэж удирдлагын түвшинд шийдвэр гаргахдаа хүний нөөцийн мэдээ, мэдээлэлд тулгуурладаг чиг             хандлага тогтоно.

-       Хүний нөөцийн үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийн ололттой байдал нэвтэрч, үйл ажиллагаа түргэн шуурхай болно.

-       Хөдөлмөрийн хэлтсийн эрхэм зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийн чадварлаг нөөц бүрдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>