ЗАЛУУЧУУД, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

ЗОРИЛГО
Залуучууд, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчдийг байнгын ажлын байртай болгох, бизнесийн эхлэл, санаачилгаа хэрэгжүүлэхэд нь дэмжих, оюутнуудад хичээлээсээ хөндийрөхгүйгээр ажил хөдөлмөр хийж туршлагажих, орлого олоход нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
ХАМРАХ ХҮРЭЭ
Хөтөлбөрт 25 хүртэлх насны залуучууд, оюутан, төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг тухайн онд төгсөгчид хамрагдана.
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
1. Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчид, оюутныг ажилд зуучлах арга хэмжээ
Ажил олгогчид дараах баримтуудыг бүрдүүлнэ.
1. Аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Ажил олгогч, ажилтны хүсэлт
3. Ажилтны иргэний үнэмлэхний хуулбар
4. Хөдөлмөрийн гэрээний хуулбар
5. Ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
6. Ажил олгогчийн хүн амын орлогын болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай болон татвар шимтгэлийн өргүй талаарх Татварын болон Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт.
7. Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй байгуулсан гэрээ.
2. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг дэмжих арга хэмжээ

А. Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг бүлгийн зохион байгуулалтын хэлбэрээр дараах арга хэмжээнд хамруулна.
Аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулах
Үйлдвэрлэлийн ажлын байрны түрээсийн хөнгөлөлт олгох
Бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх
Бүлгийн зохион байгуулалтын хэлбэрийг албан хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагаагаа тогтворжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
Б. Үйлдвэрлэл, аж ахуй эрхлэхэд нь зориулж тоног төхөөрөмжөөр ханган гарааны дэмжлэг үзүүлэх.
Зөвлөгөө мэдээллээр хангах
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь төгсөх ангийн суралцагчдыг нэн тэргүүнд ажлын байранд зуучлах арга хэмжээг авах бөгөөд ажлын байранд зуучлагдаагүй төгсөгчдөд төгссөн мэргэжлийн чиглэлээр аж ахуй эрхлэх, бизнес эхлүүлэх төсөл боловсруулах, тооцоо судалгаа, ялангуяа төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж багаж, хэрэгслийн судалгаа, тооцоог гаргахад дэмжлэг үзүүлж шаардлагатай бол холбогдох мэргэжлийн багшийг томилж зөвлөгөө өгч ажиллуулна.
Төсөл нь дэмжигдсэн бүлэгт /бүлгийн гишүүдийн тоо 5-аас дээш байна/ 10 хүртэл сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.
В. Аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулах
Төсөл нь шалгарсан бүлгийн хэрэгцээнд нийцүүлэн аж ахуй эрхлэлтийн сургалтыг зохион байгуулна.
Г. Үйлдвэрлэлийн ажлын байрны түрээсийн хөнгөлөлт олгох
Хэрэв хөтөлбөрт хамрагдсан төгсөгчдийн бүлэг ажлын байр түрээслэбэл 6 сарын хугацаанд түрээсийн төлбөрөө төлж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсны дараа түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх жишиг хэмжээний дагуу 6 сарын хугацааны хөнгөлөлтийг нөхөн олгоно.
Хэрэв хөтөлбөрт хамрагдсан төгсөгчдийн бүлэг үргэлжлүүлэн 6 сар ажлын байр түрээслэн үйл ажиллагаагаа эрхэлсэн тохиолдолд дээрх дэмжлэгийг дахин нэг удаа олгож болно.
Д. Бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлэх
Төгсөгчдийн бүлгийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлж, дэлгүүрт тавиулна.
Е. Бүлгийн зохион байгуулалтын хэлбэрийг албан хэлбэрт шилжүүлэх, үйл ажиллагаагаа тогтворжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх
Төгсөгчдийн бүлгийн үйл ажиллагааны үр дүнг төсөл хэрэгжүүлж эхэлснээс 12 сарын дараа үнэлэх бөгөөд үйл ажиллагааг амжилттай эрхэлж бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй явуулж буй бүлэгт зохион байгуулалтыг албажуулан нөхөрлөл, хоршооны хэлбэрт шилжиж үйл ажиллагаагаа тогтворжуулах зорилгоор гишүүдийн тооноос хамааруулан 2 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр 10 сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно.
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд хамруулах
Ё. Залуучууд, оюутныг нийтийг хамарсан ажилд зохион байгуулалттайгаар хамруулах арга хэмжээ
Иргэдийн ая тухтай амьдрах нийтийн эзэмшлийн гудамж, орчныг сайжруулах, үндэсний уламжлалт баяр ёслолын арга хэмжээ, бүтээн байгуулалтад туслах зэрэг нийтийн эрх ашгийн төлөөх нийтийг хамарсан ажилд оролцуулах.
Бүтээн байгуулалт, цаг үеийн болон хадлан ургац, газар тариалангийн хавар намрын ажил зэрэг цаг үе, улирлын шинж чанартай ажилд анги, бүлэг, сургууль, хамт олноор нь оролцуулах ажлыг ажил олгогчийн захиалгаар зохион байгуулна.