ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

ЗОРИЛГО
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог чадавхид нийцсэн ажлын байр бий болгоход зориулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн, аж ахуй нэгж, байгууллагад санхүүгийн дэмжлэг олгох, аж ахуй эрхлэлтийн болон хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалт зохион байгуулахад хөтөлбөрийн зорилго оршино.
Дараах баримтуудыг бүрдүүлнэ
1. Эмнэлэг-Хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр нь 12 сараас дээш хугацаанд хүчинтэй тухайн иргэний биеийн байдал нь ажил хөдөлмөр эрхэлж, төслөө хэрэгжүүлэх боломжтой байх.
2. Албан ёсоор оршин суугаа харьяаллын дагуу аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж, санхүүгийн дэмжлэгт хамрагдах өөрийн хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байх.
3. Хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр өрхийн үйлдвэрлэл, аж ахуй бизнесийн санаа, сонирхол, үр ашиг, орлого нэмэгдүүлэх тооцоо судалгаатай төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн саналыг боловсруулсан байх.
4. Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх.
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих арга хэмжээ:
Б. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх
Санхүүгийн дэмжлэгт өмнө нь хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн төслөө үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 24 сарын дараа дахин санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргаж болно.
Хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр өрхийн үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэний төслийг сонгон шалгаруулж, 3 сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ.
Хамрагдах хүсэлтэй ажил олгогч дараах баримтуудыг бүрдүүлнэ
1. Аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Ажил олгогч, ажилтны хүсэлт
3. Ажилтны иргэний үнэмлэхний хуулбар
4. Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссийн 12 сараас дээш хугацаанд хүчинтэй шийдвэр
5. Хөдөлмөрийн гэрээний хуулбар
6. Ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
7. Ажил олгогчийн хүн амын орлогын болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай болон татвар шимтгэлийн өргүй талаарх Татварын болон Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт
8. Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй байгуулсан гэрээ.
9. Ажилтны цалингийн картны хуулга.
А. Дэмжлэгтэйгээр ажилд зуучлах үйлчилгээнд хамруулах
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нийцүүлэн сургалт, зөвлөгөө мэдээлэлд хамруулан ганцаарчилсан болон, бүлгээр зуучлах үйлчилгээ үзүүлнэ.
Б. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх
Санхүүгийн дэмжлэгт өмнө нь хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн төслөө үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 24 сарын дараа дахин санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргаж болно.
Хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр өрхийн үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэний төслийг сонгон шалгаруулж, 3 сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ.
Хамрагдах хүсэлтэй ажил олгогч дараах баримтуудыг бүрдүүлнэ
1. Аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Ажил олгогч, ажилтны хүсэлт
3. Ажилтны иргэний үнэмлэхний хуулбар
4. Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссийн 12 сараас дээш хугацаанд хүчинтэй шийдвэр
5. Хөдөлмөрийн гэрээний хуулбар
6. Ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
7. Ажил олгогчийн хүн амын орлогын болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай болон татвар шимтгэлийн өргүй талаарх Татварын болон Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт
8. Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй байгуулсан гэрээ.
9. Ажилтны цалингийн картны хуулга.
2. Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ
А. Урамшуулал олгох
25 болон түүнээс дээш тооны ажилтантай ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар тогтоосон хувиас давсан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан бол байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгоно.
Ажил олгогч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах тухай шийдвэр, хүсэлтийг аймгийн Хөдөлмөрийн хэлтэст урьдчилан гаргаж, холбогдох гэрээ байгуулна.
Б. Санхүүгийн дэмжлэг олгох
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог, мэргэжлийн ур чадварт нийцэн тоноглогдсон, тохируулгатай, байнгын тусгайлсан шинэ байр бий болгох зорилгоор боловсруулсан аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төслийг шалгаруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэгж ажлын байранд 3 сая хүртэл төгрөгөөр тооцож, 24 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
В. Аж ахуй эрхлэлтийн болон хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулах
Аж ахуй эрхлэлтийн сургалтад энэхүү хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулж чадамжийн гэрчилгээ олгоно.