Танилцуулга

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийнхэлтэс нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 36-р тогтоол, Хөдөлмөрийн сайдын 2012 оны А/24-р тушаалаар байгуулагдан 2012 оны 10 сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.Тус хэлтсийн үйл ажиллагааны зорилго нь хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол сургалт, жижиг дунд үйлдвэрийг дэмжих замаар орон нутагт бий болох ажлын байрыг дэмжих үйлчилгээг иргэн аж ахуй нэгж байгууллагад чанартай хүртээмжтэй үзүүлэх явдал юм.

Хөдөлмөрийн хэлтэс нь нутгийн захиргааны байгууллагыг хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ хөдөлмөрийн харилцааны асуудал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрүүл ахуйн асуудал, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлогыг цаг үеэ олсон шуурхай, үнэн зөв бодлого, зөвлөгөө мэдээллээр хангах, нийгмийн эмзэг бүлэг, зорилтод бүлэг, ажилгүй иргэд, ажил олгогч байгууллагуудад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөдөлмөрийн харилцаа, жижиг дунд үйлдвэрийг дэмжих үйлчилгээг нийгэм хамт олонд түшиглэсэн хэлбэрээр чанартай шуурхай үзүүлэхэд оршино.

12016159_877011585723615_1008128979_o

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь үүсэн байгуулагдсан анхны жилдээ Монгол Улсын Засгын Газрын Ажилтай орлоготой Монгол хүн үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах, Нийслэл, дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, Монгол улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг сурталчлах, ажил олгогч байгууллагын хамтын ажиллагааг улам батжуулах, ажиллах хүчийг нэмэгдүүлэх, иргэдийг байнгын ажлын байртай болгоход бусад хэлтсүүдээ манлайлан ажилласаныг өндрөөр үнэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн ЯамныШилдэг хөдөлмөрийн хэлтэс,Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөр Хүндэт өргөмжлөл-өөр тус тус шагнуулсан.

Монгол Улсын Засгын Газрын 36 дугаар тогтоолоор аймаг, нийслэл дүүрэгт Хөдөлмөрийн хэлтэс шинээр байгуулагдан, 2013 оны 01 дүгээр сарын 22-ноос үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс нь дүүргийн хэмжээнд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах зорилтын хүрээнд ажилгүй иргэдийг байнгын тогтвортой ажлын байраар хангах, хувиараа болон хоршиж хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг дэмжиж тэдэнд жижиг зээлийн сангаас зээл олгох, жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд бага хүүтэй урт хугацааны зээл олгох, ажил мэргэжилгүй иргэдийг шинээр мэргэжил эзэмшүүлэх, давтан сургах, ажил олгогч байгууллагуудтай хийсэн гэрээний үндсэн дээр үйлдвэрлэл дээр сургалт зохион байгуулан,тогтвортой ажлын байраар хангах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал,хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн маргааны асуудлууд, хөдөлмөрлөх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн асуудал зэрэг хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх төрийн үйлчилгээний байгууллага юм.

Хөдөлмөрийн хэлтэс нь Монгол Улсын Засгын Газраас хэрэгжүүлж буй Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ард иргэд, ажил олгогч байгууллага, МСҮТ, нутгийн захиргааны байгууллагуудтай нягт холбоотой хамтран ажиллаж, бидний хамтын ажиллагааны үр дүнд нутаг дэвсгэрийн хэмжээнд ажилгүйдэл тодорхой хувиар буурах юм.